Нүүр хуудас Гадаад мэдээ “The warner brothers” студийн “Галзуу баян азиуд” кино орлогоороо тэргүүллээ

“The warner brothers” студийн “Галзуу баян азиуд” кино орлогоороо тэргүүллээ

758
0
galzuu-bayn-aziud
“The warner brothers” студийн “Галзуу баян азиуд” кино орлогоороо тэргүүллээ
~“The warner brothers” студийн “Галзуу баян азиуд” кино орлогоороо тэргүүллээ~

“The warner brothers” студи “Галзуу баян азиуд” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй.

Тус кино өнгөрсөн долоо хоногт олсон орлогоороо АНУ-ын “Бокс оффис”-ын жагсаалтыг тэргүүлжээ.

Жүжигчин Констанс Ву болон Хенри Голдинг нарын гол дүрд нь тоглосон тус кино сүүлийн гурван жилийн жагсаалтыг тэргүүлсэн инээдмийн анхны кино болсон.

Сонирхуулахад, “Галзуу баян азиуд” киног 30 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тав хоногийн дотор 34 сая ам.долларын орлого олоод байна.

Түүнчлэн тус киноны бүх дүрд ази гаралтай жүжигчид тоглосон юм. Тэдний дунд монгол эмэгтэй Т.Энхтунгалаг оролцон тогложээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here