Нүүр хуудас Гадаад мэдээ “Welcome to the Jungle” кино жагсаалтыг…

“Welcome to the Jungle” кино жагсаалтыг…

189
0
“Welcome to the Jungle” кино жагсаалтыг...
“Welcome to the Jungle” кино жагсаалтыг...
“Welcome to the Jungle” кино жагсаалтыг дахин тэргүүлэв
“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ.

“Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Харин “Dreamworks Pictures”-ийн триллер төрлийн бүтээл “The Post” кино 18.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ.

“The Washington Post”, “The New York Times” сонины сэтгүүлчдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кино ирэх гуравдугаар сард болох “Оскар”-ын наадмаас шагнал хүртэж магадгүй байгаа аж.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн “Ombra Films”-ийн гэмт хэргийн сэдэвт “The Commuter” кино зэрэг нээлтээ хийсэн “Paddington 2”, “Proud Mary” кинонуудыг орлогоороо давсан байна. “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн дээрх кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 13.4 сая ам.долларын орлого олсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here