Нүүр хуудас Гадаад мэдээ 2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ

2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ

224
0
setguulchiin ami nas
2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхийг хамгаалагч байгууллагууд 1990 оноос хойш нийт 2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ амь насаа алдсаныг анхааруулж байна.

Түүнчлэн ажил мэргэжлээсээ болоод гэмт хэргийн бай болох хандлага улам бүр нэмэгдэж байгааг анхааруулж байна. Өнгөрсөн даваа гаригт л гэхэд хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн хар өдөр байсныг энд тэмдэглэсэн байна. Афганистанд 2 ч халдлага дэлбэрэлтээс болж хэвлэл мэдээллийн байгууллагуудын 10 ажилтан амиа алдсан юм.

Ийнхүү зөвхөн энэ он гарснаас хойш нийт хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 32 ажилтан амиа алдаад байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооныхон 90 оноос хойш хэчнээн сэтгүүлч сурвалжлагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, эсвэл ор сураггүй болсон, хэчнээн нь шүүхээр шийтгэгдэж хоригдсоныг харуулсан статистик судалгааг танилцуулж байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны мэдээгээр өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн байгууллагын 82 ажилтан амиа алдсан нь 90 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байгааг тэмдэглэсэн байна.

Харин хэвлэлийнхний хувьд хамгийн хар жил нь 2006 он байсан байна.тухайн жил ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын тоо 155-д хүрч байсан байна.

~2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ~

Энэ нь сэтгүүлч сурвалжлагчдаас гадна, тэдний орчуулагч, хөтөч, жолооч ч багтаасан тоо юм. Мөн олон улсын сэтгүүлчдийн холбооноос хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд хамгийн аюултай улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. үүнд Ирак, Филиппин, Мексик, Пакистан Орос улсууд эхний 5 д бичигдсэн байна. гэхдээ амь насаа алдах нь сэтгүүлч сурвалжлагчдын өмнө тулгардаг цорын ганц аюул биш гэдгийг энд бас тэмдэглэсэн байна. Өнгөрсөн онд л гэхэд нийт 262 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хоригдсон байна.

Олон улсын хэвлэлийн эрхийг хамгаалагч байгууллагынхан жил бүрийн 12 р сарын 1 ны байдлаар хорих ялаар шийтгэгдсэн сэтгүүлч сурвалжлагчдын тоог улс орон бүрээр гаргадаг ч бодит тоо нь тэдний энэ статистик мэдээллээс ч их байхыг үгүйсгэхгүй байна.

Өнгөрсөн онд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хамгийн их сэтгүүлчийг хорих ялаар шийтгэсэн улс нь Турк байсныг энд тэмдэглэжээ. Тэнд 73 сэтгүүлч хорих ялаар шийтгүүлсэн бол Хятадад 41, Египетэд 20 сэтгүүлч хоригдсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here