Нүүр хуудас Эрүүл мэнд Манай эмч нар анх удаа ХҮҮХДЭД элэг шилжүүлэн суулгана

Манай эмч нар анх удаа ХҮҮХДЭД элэг шилжүүлэн суулгана

271
0
mongold_eleg_shiljuuleh mes ajilbar
~Манайх анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах боллоо~
~Манайх анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах боллоо~

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дэх удаагийн хагалгаа хийх гэж байна. Тодруулбал, хагалгааны эхний өдөр Монголд анх удаа дөрвөн нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болжээ.

Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хүндрэлтэй өндөр настан байх аж.

Дашрамд дуулгахад, тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн хамт олны хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа нь өнгөрөгч онд долоон настай Л.Бүжинлхамд хийсэн хагалгаа байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here