Нүүр хуудас Гадаад мэдээ Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлнэ

Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлнэ

180
0
umard solongos_tsomiin zewseg
Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлнэ
Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлэхийг анх удаагаа зөвшөөрөөд байна.

Түүнчлэн тив алгасагч пуужингуудаа ч устгахад бэлэн гэдгээ илэрхийлснийг нь Японы Асахи эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн дамжуулсныг Риа новости нийтэлсэн байна.

АНУ Умард Солонгосын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор Умардын цөмийн хөтөлбөрийг устгах нөхцөл, арга замын талаар хэлэлцэж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан, цөмийн судлаач мэргэжилтэн гээд нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг Умард Солонгост 7 хоногийн хугацаагаар ажилласныг энэ дашрамд Асахи мэдээлсэн.

Тэдний Пхеньян дахь уулзалт хэлэлцээний үр дүнд Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингуудаа устгахыг зөвшөөрч, олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхээ амласан тухай мэдээлж байна. Одоо цөмийн зэвсгээ устгах хугацааны талаар талууд хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл ч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here