Нүүр хуудас Гадаад мэдээ 5000 СУМНЫ ХОНГИО-оор…

5000 СУМНЫ ХОНГИО-оор…

227
0
5000 СУМНЫ ХОНГИО-оор...
5000 СУМНЫ ХОНГИО-оор...
5000 СУМНЫ ХОНГИО-оор бүтсэн Путины хөрөг
Сүүлийн үед олны танил эрхмүүдийн хөрөгийг бүтээх нь олширсон. Украйны нэгэн уран бүтээлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Дайны дүр төрх” хэмээн үзжээ.
Түүнийг Нью-Йорк хотод НҮБ-ын ассамблейд оролцож байхад Украйн зураач Дариа Марченко энэ бүтээлээ Вашингтонд танилцуулсан байна. Энэ хөрөг зургийг таван мянган ширхэг хонгиогоор бүтээсэн.
Харин хонгионуудыг зүүн Украйны нутгаас буюу засгийн газрын цэргүүд Оросын дэмжлэгт салан тусгаарлагчидтай дайтаж буй галын шугамнаас авчирсан байна. Уран бүтээлч Дариа Марченко “Энэ дайнд Украйнчуудын амсч буй гарз хохирол улам нэмэгдэж байна. Ард түмнийхээ мэдэрч буй энэлэл, уй гашууг таван мянган хонгиогоор илэрхийллээ” гэжээ.
Цор ганц хөрөг бүхий үзмэртэй тус үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа хүмүүс хөрөг зургийн өмнө тавьсан өргөстэй торыг ихэд сониучирхаж байна. Үүгээр зогсохгүй танхимын гэрэл өөрчлөгдөхөд Путины царай баяртай, айсан, аймшигт чөтгөрийн дүр төрх зэргээр өөрчлөгддөг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here