Нүүр хуудас Гадаад мэдээ 94 зорчигч тээж явсан Оросын нисэх онгоц осолджээ

94 зорчигч тээж явсан Оросын нисэх онгоц осолджээ

222
0

Fair Aid хүмүүнлэгийн сангийн тэргүүн Элизавета Глинка, Первый канал, Звезда болон НТВ телевизийн сэтгүүлч, зураглаачид байсан байна. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчний А.Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлчид зорчиж явсан Оросын Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх хүчний онгоц ням гаригт орон нутгийн цагаар 05.40 цагийн орчимд холбоо тасарсан байна. Эргүүлийн багийнхан удалгүй Хар тэнгисийн эргийн ойролцоо онгоц сүйрсэн болохыг олж, тогтоожээ.

Тус онгоц ОХУ-ын Сочи хотоос Сирийн Латакиа хотод байрлах Оросын цэргийн баазад газардах ёстой байсан ба Сири дахь Оросын Хмеймим цэргийн баазад алба хашиж буй цэргүүдийн шинэ жилийн баярт зориулан тоглолт хийхээр явж байсан байна.

Онгоцны ослоос амьд гарсан хүн байхгүй гэж мэдээллэжээ.Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр онгоцонд 84 зорчигч, нисэх багийн найман гишүүн зорчиж явсан байна.

Одоогоор осолд орсон хүмүүсийн цогцсыг уснаас уснаас гаргах ажиллагаа явагдаж байгаа ажээ.

Эмгэнэлт явдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин улс орон даяар гашуудал зарласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here