Нүүр хуудас Гадаад мэдээ “Apple” компанийн үүсгэн байгуулагч биткойнуудаа арилжжээ

“Apple” компанийн үүсгэн байгуулагч биткойнуудаа арилжжээ

107
0
apple-uusgen-baiguulagch
"Apple"-ын хамтран үүсгэн байгуулагч Стивь Вознияк

“Apple”-ын хамтран үүсгэн байгуулагч Стивь Вознияк хадгаламж дахь бүх Биткойноо зарсан гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Шведийн Стокхольм хотод болж буй бизнесийн форумд оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ.

Возниякийн хэлснээр анх Биткойныг 700 ам.долларын ханштай байхад нь туршиж үзэх зорилгоор нэлээд их хэмжээтэйг худалдан авсан гэнэ.

Туршиж үзэх гэдэг нь нэг ёсондоо Биткойноор газрууд үйлчилж байгаа эсэх, Европын өндөр хөгжилтэй улсуудад Биткойноор тооцоогоо хийгээд хэр хол явахаа үзэх сонирхол байжээ.

Улмаар 2017 оны 12 дугаар сард Биткойны ханш оргилдоо хүрсэн байх үед ширхгийг нь 20,000 ам.доллараар борлуулжээ.

Одоо түүний хадгаламжид Биткойн үлдээгүй бөгөөд бүх криптогоо борлуулах болсон нь байнга үнийн мэдээлэл хараад санаа зовж суух биш, ид үед нь зараад мөнгө болгосон нь дээр хэмээн үзсэнтэй холбоотой ажээ.

Хэдийгээр Стивь Вознияк өөрийн дансан дахь бүх Биткойноо худалдсан ч гэлээ, нийт криптовалютууд дотроос Биткойн л дижитал алт гэсэн байр суурийг хадгалсан хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here