Нүүр хуудас Гадаад мэдээ “Binance” Аргентинд крипто арилжааны газар нээж магадгүй

“Binance” Аргентинд крипто арилжааны газар нээж магадгүй

60
0
binance
"Binance" Аргентинд крипто арилжааны газар нээж магадгүй

“Binance”-ын CEO Аргентин улсад фиатаас крипто руу хөрвүүлэх арилжааны газар байгуулах тухай цухуйлгасан байна.

Дэлхийн тэргүүлэх крипто арилжааны газар болох “Binance”-ын захирал Чангпенг Зжао нь 3 сарын 9-нд оруулсан жиргээндээ удахгүй Аргентин улсад фиат-крипто арилжааны газар байгуулах тухай мэдээлэл цухас дурдаад өнгөрчээ.

“Binance”-ын хувьд дэлхийн хэмжээнд дахиад 8 улсад крипто арилжааны газар нэмж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдний эхнийх нь Аргентин улс байх магадлалтай байна. Өөр мэдэгдсэн байгаа байршлууд гэвэл Сингапур болон Мальт улсуудад хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд юм.

Дашрамд хэлэхэд хөрөнгө оруулагчид болон арилжигчдад зориулсан арилжаа ба нийгмийн харилцааны сайт болох eToro нь АНУ-д тун саяхан крипто арилжааны үйлчилгээгээ нэвтрүүлсэн.

Уг крипто арилжааны газар нь 10 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд АНУ-ын 32 мужид 13 төрлийн крипто арилжаа, олон гарын үсэгт wallet зэргийг нэвтрүүлэн ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here