Нүүр хуудас Гадаад мэдээ BITFURY компани IPO гаргах талаар судалж байна

BITFURY компани IPO гаргах талаар судалж байна

126
0
IPO
BITFURY компани IPO гаргах талаар судалж байна

Блокчейн технологийн Bitfury компани IPO гаргах буюу олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгох талаар судалж байна. Хэрэв уг санаачлага хэрэгжих аваас, Европ тивийн криптовалютын салбарт хамгийн анхны том компани IPO гаргана гэсэн үг.

Bloomberg-ийн мэдээлж буйгаар Bitfury нь зээлийн санхүүжилт болон эзэмшдэг бага хувийг худалдах зэрэг олон төрлийн сонголтуудыг нарийвчлан судалж байгаа юм. Хэрэв ойрын 2 жилийн хугацаанд Bitfury олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болговол, зах зээлийн үнэлгээ нь 3 тэрбумаас 5 тэрбум ам.доллар болж болзошгүй байна.

Гэхдээ дээрхи тоо зах зээлүүд болон салбарын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Эх сурвалжийн мэдээлснээр Bitfury нь Лондон, Амстердам юмуу Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаасаа өмнө эхлээд олон улсын хөрөнгө оруулалтын банкнуудтай холбогдож байна.

Дашрамд хэлэхэд Bitfury нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Биткойны блокчейн програмчлал, биткойн олборлолтын дэд бүтцээр хангадаг Хятадын бус хамгийн том компани билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here