Нүүр хуудас Гадаад мэдээ “Canaan Creative” фирм олон зуун сая долларын санхүүжилт төвлөрүүллээ

“Canaan Creative” фирм олон зуун сая долларын санхүүжилт төвлөрүүллээ

45
0
canaan
"Canaan Creative" фирм олон зуун сая долларын санхүүжилт төвлөрүүллээ

“Canaan Creative” олборлох фирм нь олон зуун сая долларын санхүүжилт татсан тухай мэдээлэл цацагдлаа.

Хятадын “Canaan Creative Co. Ltd”, нь ASIC олборлох чипний “Avalon” загваруудыг үйлдвэрлэдэг фирм юм. Уг компанийн санхүүжилт цуглуулах арга хэмжээ ийнхүү амжилттай болж, олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар тохиролцжээ.

Дэлхийн хэмжээнд крипто олборлогч төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ 2 дугаарт бичигддэг “Canaan Creative” нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны байдлаар Хятадын Бээжин болон Ханжоуд нийт 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байжээ. Тэдгээр нь ихэвчлэн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа юм.

“Canaan” нь санхүүгийн зах зээлээс олон тэрбум ам.долларын үнэлгээ авч, улмаар хөрөнгө оруулагчдаас хэдэн зуун сая долларын санхүүжилт татахаар болсон нь тус фирмийг IPO гаргах тал дээр зоригтой ажиллахын шинж тэмдэг байж мэднэ.

Хэдийгээр 2018 онд “Canaan” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах талаар яригдаж байсан ч, Хонконгийн хөрөнгийн бирж “Canaan”-ы бизнес модуль, ирээдүйн чадамж зэрэгт бүрэн итгэл үзүүлж чадаагүй гэдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here