Нүүр хуудас Гадаад мэдээ “COUPNAG”: Солонгосын цахим худалдааны хаан тэрбумтаны эгнээнд нэгдлээ

“COUPNAG”: Солонгосын цахим худалдааны хаан тэрбумтаны эгнээнд нэгдлээ

70
0
coupang
Цахим худалдааны "COUPNAG"-ын захирал 40 настай Бом Ким

Өмнөд Солонгосын “Amazon” хэмээн нэрлэгдээд буй “Coupang” нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жил бүр орлогоо 2 дахин нэмэгдүүлсээр иржээ.

Компанийн орлогын өсөлтийн зэрэг нь 70 хувь байгаа бөгөөд үүсгэн байгуулагч Бом Ким нь тэрбумтны эгнээнд элссэн байна. Шинэхэн тэрбумтаны хувьд улсынхаа хамгийн залуу 2 дахь тэрбумтан болоод байгаа юм.

Түүний тэргүүлдэг “Coupang” нь өдгөө Өмнөд Солонгост оо хамгийн том цахим худалдааны компанид тооцогдож байна. Сүүлд гэхэд “Softbank Vision Fund”-аас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсноо зарлажээ. Ингэснээр тус старт аппын зах зээлийн үнэлгээ нь 9 тэрбум ам.доллар болоод байна.

Энэ жил 40 настай Бом Кимийн удирддаг “Coupang” нь хэрэглэгч захиалагчдаа дээдэлсэн шинэлэг үйлчилгээнүүд, care тогтмол санаачилж байдагтай холбоотой.

Тухайлбал “Dawn Delivery” буюу үүрийн хүргэлт үйлчилгээ нь барааны захиалгыг шөнө дунд хүртэл аваад, дараа өдрийнх нь өглөө үүрээр 7 цаг гэхэд хүргэсэн байдаг онцлогтой.

“Softbank Group”-ээс авах 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь дараах технологийн сайжруулалтад зориулагдах гэнэ.

• Хүргэлт илүү хурдан болно

• Нэг товчлуураар төлбөрийг шийдвэрлэнэ

• Хиймэл оюун ухаан буюу AI функц нь худалдан авагчдад зөвлөгөө өгч, санал болгоно.

Хэдийгээр уг старт апп зах зээлээ тэлж, орлогоо олон дахин нэмэгдүүлж байгаа ч, хангалттай бодит ашиг олж эхлээгүй байна.

Сүүлийн 3 жилд “Coupang”-ын орлого нь 670 хувь өссөн ч, алдагдал нь 460 хувь байгаа юм. Гэвч шинэхэн тэрбумтан Бом Ким үүнд тэгтлээ санаа зовохгүй байгаагаа илэрхийлж, “Coupang”-ын өсөлт, тэлэлт хамгийн чухал. Бид үйлчлүүлэгч нартаа эдний үйлчилгээгүйгээр бид өмнө яаж амьдарч байсан байна аа гэж бодогдох хэмжээнд хүргэхийг л зорьдог. Бидний бизнес бол урт хугацааны зорилтуудтай. Үнэлж дүгнэх болоогүй” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here