Нүүр хуудас Гадаад мэдээ “Facebook”-аас сэтгүүлчдийг санхүүжүүлнэ

“Facebook”-аас сэтгүүлчдийг санхүүжүүлнэ

34
0
facebook
"Facebook"-аас сэтгүүлчдийг санхүүжүүлнэ

АНУ-ын нийгмийн сүлжээний томоохон төлөөлөгч “Facebook” компани Их Британийн орон нутгийн сонинуудыг ирэх хоёр жилийн хугацаанд 6 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсон байна.

Үүний хүрээнд Үндэсний зөвлөлийн сэтгүүлчдийг бэлтгэх газарт 80 сэтгүүлчийг шинээр ажилд авах боломж бүрдэх бөгөөд энэ нь орон нутгийн сонин болон сэтгүүлчгүй алслагдмал суурингуудаас ирүүлэх мэдээг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

“Facebook” компанийн мэдээлснээр, сэтгүүлчдийн анкетыг 2019 оны эхээс авч эхлэх бөгөөд сэтгүүлчийн мэргэжлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг Их Британийн их сургуулиудад уриалсан кампанит ажлыг тус улсын хэвлэл мэдээллийн газрууд явуулах аж.

“Өнгөрсөн онд Их Британид орон нутгийн 40 орчим сонины газар хаалгаа барьсан” гэж судалгааны “British Press Gazette” байгууллагын тайланд мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here