Нүүр хуудас Гадаад мэдээ “MULAN” кинод сонгогдсон Кристал Люгийн анхны зураг дэлгэгдлээ

“MULAN” кинод сонгогдсон Кристал Люгийн анхны зураг дэлгэгдлээ

213
0
Mulan
"Mulan" кино 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээлтээ хийх юм

Анхлан 1998 онд бүтээгдэж байсан “MULAN” кино нь тухайн үедээ 300 сая ам.долларын ашиг олж, Оскарт нэр дэвшиж байсан үе саяхан мэт.

Харин Хятадын “Мulan” киноны гол дүрээр сонгогдсон Кристал Люгийн анхны зураг олон нийтэд цацагдлаа.

Жүжигчин Кристал Люг Хуа Муланы дүрд тоглох болсныг өнгөрөгч арван нэгдүгээр сард зарласан ба тэрээр 1,000 гаруй эмэгтэй жүжигчид дундаас сонгогдсон юм.

Тус киноны зураг авалт Хятад болон Шинэ Зеланд улсад хийгдэж байгаа бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

“Mulan” кинонд Жэт Ли, Гун Ли зэрэг Хятадын алдарт жүжигчид дүр бүтээж байгаа бол найруулагчаар “The Zookeeper’s Wife” киноны найруулагч Ник Каро сонгогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here