Нүүр хуудас Нийгэм Автобуснуудын хаягжилтыг нэг стандартад оруулна

Автобуснуудын хаягжилтыг нэг стандартад оруулна

148
0
автобус
Автобуснуудын хаягжилтыг нэг стандартад оруулна
Нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулна

Зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ.

Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна.

Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.

Үүний дагуу Замын цагдаагийн албанаас дээрх автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэрэв дээрх акталсан автобуснууд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж.

Мөн иргэдээс том оврын автобуснуудын чиглэлийн хаяг том жижиг үсгээр бичигддэг тул зарим тохиолдолд харагддаггүй гэсэн санал гомдлыг ирүүлдэг.

Иймд нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулах, шөнийн цагаар харагддаггүй хаягийг тод болгон өөрчлөх, түүнчлэн гаднын аялагч, жуулчдад зориулж зарим автобусны буудал дээр англи, монголоор бичсэн чиглэлийн хаягжилтыг байршуулахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here