Нүүр хуудас Нийгэм Автобус баазуудын орлого 25 хувь өсчээ

Автобус баазуудын орлого 25 хувь өсчээ

212
0

Энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, тролейбусны төлбөрийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, бэлэн мөнгөний хайрцгийг хураан авсан. Автобус, тролейбусны төлбөрийг бүрэн цахимжуулснаар энэ төрлийн нийтийн тээврийн орлого 25 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийтийн тээврийн өнөөгийн байдал, цахим төлбөр тооцооны үйл ажиллагаатай танилцлаа. Хотын дарга Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж, бодит байдалтай танилцан иргэдийн болон салбарынхны сэтгэгдлийг сонссон юм.

Энэ үеэр “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Өдөр тутам 400 мянга орчин хүн зорчдог нийтийн тээврийн шугамын орлого цаашид ч өсөх хандлагатай байна. Бид өнөөдрийн байдлаар 847 мянган карт борлуулаад байна” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here