Нүүр хуудас Нийгэм Алба хаагчдад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалт хийлээ

Алба хаагчдад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалт хийлээ

235
0
Tsagdaagiin statistik
“Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газраас төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ажилтнуудад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран зохион байгуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдүүдийн талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах нь цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргүүдийн нэг юм.

Энэхүү чиг үүргийг цагдаагийн байгууллагын хэмжээнд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар хариуцаж, нэгж дээр мэдээлэл судалгааны ажил хариуцсан алба хаагч нар гардан хэрэгжүүлдэг.

Алба хаагчдад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалт хийлээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл, гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар бодитой мэдээллийг цаг алдалгүй бүрдүүлэхэд нэгжид ажиллаж буй мэдээлэл, судалгааны ажил хариуцсан алба хаагч нар болон цагдаагийн байгууллагын шат, шатны дарга нарын энэ талаарх мэдлэг, чадвар, үүрэг, хариуцлага нэн чухал.

Энэ шаардлагын үүднээс цагдаагийн байгууллага нь мэдээлэл, судалгааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалт нь алба хаагчдад статистикийн дунд шатны мэдлэг буюу гэмт хэргийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх, гэмт хэргийн тоо бүртгэлийн чиглэлээр мөрдөгдөж буй журам, заавар болон мэдээллийн санд шинээр нэвтэрсэн програм хангамж, статистик мэдээний өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдах юм.

Сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан нийт 90 орчим алба хаагч хамрагдаж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here