Нүүр хуудас Нийгэм Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй

185
0
amid_hogjmiin_toglolt
Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтуууруулах төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолт 07-р сарын 28-ний өдөр зохиогдоно
~Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ~

Yийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт”-ыг энэ сарын 28-ны өдрийн 19 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулах гэж байна.

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтуууруулах төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар нэгдэн оролцох юм.

Тус тоглолт нь залуучуудыг аливаа нэгэн хорт зуршлаас ангид байдлаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаараа онцлог бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here