Нүүр хуудас Нийгэм Алслагдсан хороодын үйлдвэрлэл эрхлэгчид мэдээллээр хангагдлаа

Алслагдсан хороодын үйлдвэрлэл эрхлэгчид мэдээллээр хангагдлаа

80
0

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ” сэдэвт өдөрлөгийг дүүргийн алслагдсан хороодод зохион байгууллаа.
Энэ удаад 14-р хороо буюу Өлзийт хорооллын үйлдвэр эрхлэгч нарт зориулан зохион байгуулж 30 гаруй иргэд хамрагдан хэрэгцээт мэдээллээ авлаа.

Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-өөс иргэд хэрхэн зээлд хамрагдах, ингэхдээ юунд түлхүү анхаарч үр дүнтэй хамтран ажиллах зэргээр мэдээлэл зөвлөгөө өгсөн бол Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар, “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг сурталчилан танилцуулж, үйлдвэр эрхлэгч нарт сэтгүүлийн шинэ дугаарыг тараажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here