Нүүр хуудас Нийгэм Амаржсан эхийн амиа хорлосон шалтгаан тодорхоогүй байна!

Амаржсан эхийн амиа хорлосон шалтгаан тодорхоогүй байна!

222
0
eh nyalhasiin emneleg
Эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ
~Амаржсан эхийн амиа хорлосон шалтгаан тодорхоогүй байна~

ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг энэ сарын 01-ний 06.00 цагийн үед гарчээ.

Талийгаач эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхоор үсэрснийг хэн ч мэдээгүй гэнэ. Амиа алдсан бүсгүй 27 настай бөгөөд тавдугаар сарын 26-нд амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлжээ. Юуны учир ийнхүү амиа хорлох болсон нь тодорхойгүй байгаа юм байна.

ЭХЭМҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар ийм золгүй хэрэг болсон нь үнэн. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа аж.

Ар гэрийнхний хэлж буйгаар гэрт нь ямар нэгэн асуудал, дарамт шахалт байхгүй гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here