Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Хятад маягын гоймонтой хуурга

АМТАТ ЖОР: Хятад маягын гоймонтой хуурга

1185
0
Хятад маягын гоймонтой хуурга хийх жор
~Хятад маягын гоймонтой хуурга хэрхэн хийх вэ? ~

Гоймонтой хуурга дотроо олон төрөл янз. Улс үндэстнүүд өөрсдийн хооллох хэв маягтаа тохируулан янз бүрээр баяжуулан хийдэг түгээмэл хоол юм. Тэгвэл энэ удаа Хятад маягаар хийсэн гоймонтой хуургыг танд санал болгож байна.

Энэхүү хоолны орцод гүнждийн тос багтсан байгаа төдийгүй уг тос нь бидний хоол хүнсний хэрэглээнд түлхүү ашиглагдах болоод удаж буй. Тэгвэл энэхүү тос нь бидний биед ямар ач тустай юм бол, ер нь ач тус бий юм болов уу? Уг тосыг гүнждийн үрээс гаргаж авсан нэг төрлийн ургамлын тос юм.

Гэхдээ бусад ургамлын тосыг бодвол хүний эрүүл мэндэд илүү ач тустай гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийн тогтоожээ. Тиймээс эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэн бүхэн энэхүү тосыг сонгон хэрэглэх нь илүү тустай. 1 унц буюу 28 гр гүнждийн тосонд 35% манган, 28% кальци, 23% төмөр, 25% магни болон 11% В6 амин дэм, 18 % фосфор зэрэг маш олон төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг байна.

Тиймээс тэр хэмжээгээр хүний эрүүл мэндэд сайн учраас үүнийг хэрэглээндээ илүү хэрэглэхийг зөвлөж байна.

Порц: 6 хүн
Бэлтгэх хугацаа: 20 мин
Хийх хугацаа: 30

ОРЦ
250 гр шпагетти гоймон
1 ц/х гүнждийн тос
¼ аяга буцалсан ус
1 х/х үхрийн мах амтлагч
3 х/х сой соус
2 х/х бор элсэн чихэр
Ургамлын тос
500 гр үхрийн мах
2 ш лууван
2 аяга цэцэгт байцаа
1 ш бөөрөнхий сонгино
4 хумс саримс

ХИЙХ ДАРААЛАЛ

hyatad_goimontoi_huurga_01
Гоймонгоо чанаж болгоод хүйтэн усанд сайтар шүүсний дараа багахан хэмжээний гүнждийн тос хийгээд холино.

2.

hyatad_goimontoi_huurga_02
Буцалсан халуун усан дээрээ үхрийн мах амтлагчаа хийгээд дээр нь бор элсэн чихрээ хийн уустал нь сайтар хутгана. Үүн дээрээ сой соусаа хийгээд хутгана.

3.

hyatad_goimontoi_huurga_03
Хайруулын тавганд үхрийн махаа бүхлээр нь шарах бөгөөд ингэхдээ хоёр талаар нь эргүүлж шаргалттал нь шарна. Болсон махаа таваглан хөргөсний дараа хуруу шиг урт нарийн хэрчиж бэлтгэнэ.

4.

hyatad_goimontoi_huurga_04
Жижиглэж хэрчсэн үхрийн махаа дахин бага зэрэг шарах бөгөөд дээр нь бэлтгэсэн соусаа хийн минут хэртэй зөөлөн гал дээр байлгана.

5.

hyatad_goimontoi_huurga_05
Лууван, сонгино, саримс, цэцэгт байцаа зэргээ хэрчиж бэлтгэнэ. Үхрийн махаа соусласан хайруулын тавгаа угаалгүйгээр сонгиноо хийгээд бага зэрэг хуурна. Үүнийгээ гал дээрээс аваад хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага хэмжээний ургамлын тос хийн халаана. Үүн дээр цэцэгт байцаа, лууван зэргээ хийгээд зөөлөртөл нь 3-5 минут хэртэй хуурна. Үүн дээрээ саримсаа хийгээд бага зэрэг хуураад гал дээрээс авна.

6.

hyatad_goimontoi_huurga_06
Ингээд хуурч бэлтгэсэн ногоо, соусласан үхрийн мах болон гоймонгоо нэг саванд бүгдийг нь хийгээд сайтар холино.

7.
Ингээд нэг төрлийн гоймонтой хуурга бэлэн болно. Тавтай сайхан зооглоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here