Нүүр хуудас Нийгэм АНУ-ын цэргийн онгоц “Чингис хаан” буудалд ослын буулт хийжээ

АНУ-ын цэргийн онгоц “Чингис хаан” буудалд ослын буулт хийжээ

526
0

Өчигдөр буюу энэ сарын 14-ний 13.59 цагт Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудалд АНУ-ын Зэвсэгт хүчний онгоц ослын буулт хийжээ. Тээврийн онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсны нь ийн ослын буулт хийхэд хүргэсэн байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний онгоцны нисэх баг найман хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хөдөлгүүр нь гэмтсэн цэргийн зориулалт С-17 онгоцыг засварлаж буй аж.

Уг онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байжээ.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here