Нүүр хуудас Нийгэм АНХААРУУЛГА: Жолоодох эрхээ хасуулсан жолооч ОСОЛ гаргажээ

АНХААРУУЛГА: Жолоодох эрхээ хасуулсан жолооч ОСОЛ гаргажээ

153
0
Bus
АНХААРУУЛГА: Жолоодох эрхээ хасуулсан жолооч ОСОЛ гаргажээ
Зорчигч тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй иргэн Г.Н нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Каунти” дунд оврын автобусаар зорчигч тээвэрлэж яваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хустайн даваанд энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын үед осолдсон байна.

Тус автобусанд 28 зорчигч явсанаас нэг зорчигч биеийн байдал хүнд Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруунхараа/ сумын эрүүл мэндийн төвд хүргэгдсэн ч нас баржээ. Бусад зорчигчид хөнгөн, хөнгөвтөр бэртсэн ч Улаанбаатар хот руу явсан байна. Автобусанд явсан 28 зорчигчийн хоёр нь бага насны хүүхэд байсан аж.

Хууль бусаар зорчигч тээврийн үйлчилгээ хийж нийслэл хотыг зорьж байсан иргэн Г.Н нь жолоодох эрхээ өмнө нь хасуулсан, жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан тухай Дархан-Уул аймгйин Замын цагдаагийн тасгийн байцаагч З.Алтантөгс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here