Нүүр хуудас Нийгэм АНХААРУУЛГА: Цасаар шуурснаас гурван хүүхэд сураггүй алга болжээ

АНХААРУУЛГА: Цасаар шуурснаас гурван хүүхэд сураггүй алга болжээ

515
0
tsasan shuurga
Цасан шуурганы улмаас гурван хүүхэд сураггүй алга болоод буй

Цасан шуурганаар гурван хүүхэд сураггүй алга болжээ.

Яг одоо баруун аймгуудад хүчтэй цасан шуургатай байгаа ажээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, цасан шуурганы улмаас гурван хүүхэд сураггүй алга болоод буй юм байна.

Өнөөдөр 11:00-24:00 цаг хүртэл Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжаар автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаад буй юм.

Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурсны улмаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагджээ.

Иймд Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад буй юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, өнөө шөнө Төв аймгийн нутаг, Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here