Нүүр хуудас Нийгэм АНХААР: Цасан шуурганы улмаас зарим замыг хаалаа

АНХААР: Цасан шуурганы улмаас зарим замыг хаалаа

123
0
tsasan-_shuurga
Цасан шуурганы улмаас зарим замыг хаалаа

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Аравдугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 25-ны өдрийн 09:00 цаг хүртэлх цаг агаар болон замын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. 23, 24-ны өдөр орсон цасны улмаас Хөвсгөл аймгийн замын нөхцөл байдал хүндэрч тус аймгийн Засаг даргын замын байгууламж хаах тухай захирамжаар зам хаасан.

Хойд чиглэлд:

Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан чиглэлд цас орж Хөшөөт, Хустай 124, 52-ийн даваануудад халтиргаа гулгаа үүссэн.

Баруун чиглэлд:

Төв аймгийн Эрдэнэсант, Булганы Рашаант, Өвөрхангайн Бүрд Есөнзүйл, Хархорин, Хужирт, Арвайхээр, Нарийнтээл, Архангайн Хотонт, Хайрхан, Өлзийт, Их тамир сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, салхины хурд 15-20 м/с зарим үед 24 м/с хүрч байв. 06:00 цагийн байдлаар: Төв, Дундговь чиглэлд Ногоон дов хүртэл шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

ЗТХТ-өөс ирсэн мэдээгээр УБ-Дарханы чиглэлд 48-52 дахь км, 96-124 дахь км, Хустайн даваа зэрэг газруудад зам мөстөлттэй байна. 96-124 дахь км-т 2 автогридр ажиллаж байна. Хустайн даваанд нэг цасны машин долоон хүний бүрэлдэхүүнтэй бодис цацах ажил хийсэн байна. 07:00 цагийн байдлаар замд 18 чиглэлийн 31 тээврийн хэрэгслээр 1,085 зорчигч явж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here