Нүүр хуудас Нийгэм Арван зургаан настны төлөөлөл 200 гаруй хүүхэд андгай өргөлөө

Арван зургаан настны төлөөлөл 200 гаруй хүүхэд андгай өргөлөө

58
0
irgenii-andgai-orgoh-ajillagaa
Арван зургаан настны төлөөлөл 200 гаруй хүүхэд андгай өргөлөө

Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 94 жилийн ойн баярт өдөр Өмнөговь аймгийн 16 настнууд иргэний андгай өргөж МУ-ын иргэний үнэмлэхээ гардан авлаа.

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2002 оноос хойш эдүгээ 16 дахь жилдээ МУ-ын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн иргэний андгай өргөх ёслолд арван зургаан настны төлөөлөл 200 гаруй хүүхэд оролцлоо.

МУ-ын Үндсэн хуулийг батлалцаж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Зандраа, Ж.Буд нар урилгаар оролцож, хүүхэд залууст үнэт сургаалиа хайрласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here