Нүүр хуудас Нийгэм Ахмадуудын бүжгийн “Хаан вальс” тэмцээний шилдгүүд шалгарлаа

Ахмадуудын бүжгийн “Хаан вальс” тэмцээний шилдгүүд шалгарлаа

251
0
haan_valis_2018
Ахмадуудын бүжгийн "Хаан вальс" тэмцээний шилдгүүд шалгарлаа

Баянзүрх дүүргийн Ахмадын хороо, Соёлын ордон хамтран дүүргийн 50-80 насны ахмадуудын дунд жил бүр уламжлал болгон “Хаан вальс” бүжгийн тэмцээнийг зохион байгуулдаг билээ.

Тус тэмцээнийг Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдөр болон дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 28 хорооны 86 хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, танго, фолка зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулжээ.

Тухайлбал “Хаан вальс” бүжгийн тэмцээний 50-69 насны ангилалд 26 дугаар хорооны ахмад бүжигчид тэргүүлсэн бол 10 дугаар хорооны тамирчид удаалсан байна.

Харин гутгаар байранд 12 дугаар хорооны ахмад бүжигчид орсон байна.
Түүнчлэн 70-аас дээш насны ангилалд 27 дугаар хорооны бүжигчид тэргүүлсэн бол дэд байрт 15 дугаар хороо, гутгаар байрт 12 дугаар хороо тус тус шалгарсан байна.

Уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний шүүгчээр Нийтийн бүжгийн хорооны бүжигчид, дүүргийн Соёлын ордны бүжгийн багш нар ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here