Нүүр хуудас Нийгэм Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэв

Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэв

30
0
gamshgiin-surgulilt
Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.

Уг арга хэмжээний дагуу Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын алба түр цугларах аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг зургаан байршилд 48 тээврийн хэрэгслээр хүргэх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Мөн хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтад зургаан тээврийн хэрэгслээр 160 хүн тээвэрлэлээ. Дээрх үйл ажиллагаанд Авто тээврийн хяналтын 15 улсын байцаагч, 72 ажилтан, албан хаагч оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here