Нүүр хуудас Нийгэм Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын 120 орчим айл цахилгаантай болжээ.

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын 120 орчим айл цахилгаантай болжээ.

258
0

 Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нэг болох товчооны зүүнтээ орших 10 дугаар хорооны 120 орчим айлыг цахилгаантай холбох үйл ажиллагааны нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Засгийн газраас агаар орчны бохирдлын хөтөлбөрийг баталсантай холбоотойгоор хийж хэрэгжүүлж байгаа хамгийн том ажлын нэг нь захын хорооллын айлуудыг цахилгаантай болгох асуудал байсан. Энэ асуудлыг ажил хэрэг болгон захын хорооллын 6000 айлыг цахилгаанд холбох ажлыг амжилттай эхлүүлсэн эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт цахилгаанд холбогдох шаардлагатай 1050 өрх байгаа бөгөөд үүнээс 60 орчим хувийг нь холбуулаад байна. Цаашдаа энэхүү ажил амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Улаанбаатар хотын захын хороололд 10 гаруй жил цахилгаангүй, лааны гэрэлд аж амьдралаа залгуулж байгаа иргэдийн асуудлыг шийдэхээр Засгийн газраас дэд бүтэцтэй холбох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд энэ жил 6000 айлыг гэрэл, цахилгаантай болгохоор эрчим хүчний салбарынхан ажиллаж байгаа бөгөөд  одоогийн байдлаар  50 орчим хувийг хийж гүйцэтгээд байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here