Нүүр хуудас Нийгэм Баянзүрх дүүргийн иргэд 2160 мод, бут, сөөг тарьжээ

Баянзүрх дүүргийн иргэд 2160 мод, бут, сөөг тарьжээ

233
0
baynzurh_duurgiin irged
831 иргэн, 42 аж ахуйн нэгж байгууллага оролцож 2160 гаруй мод, бут, сөөг тарьсан байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 063 дугаар Зарлигын дагуу ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, албад сургууль, цэцэрлэг, хороод болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгуууллагууд идэвх, санаачлагатай оролцсон юм.

~Баянзүрх дүүргийн иргэд нийтдээ 2160 мод, бут, сөөг тарьжээ~

Тухайлбал дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад хамтран ‘’Баянзүрх хайрхан’’-ы энгэрт 160 ширхэг хар мод, гацуур модыг тарилаа. Харин дүүргийн 28 хорооны ажилчид ‘’Дарь-Эх’’ цогцолборт нийт 300 улиас, хайс мод тарив. Харин дүүргийн Прокурорын газрын албан хаагчид байгууллагынхаа өмнөх талбайд 70 гаруй бутны суулгац тарьж, мод зүлэг хамгаалах хайс хийсэн байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 34 аж ахуй нэгж байгууллага 1600 орчим мод, бут сөөг тарьжээ. ‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн хэмжээнд нийт 831 иргэн, 42 аж ахуйн нэгж байгууллага оролцож 2160 гаруй мод, бут, сөөг тарьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here