Нүүр хуудас Нийгэм БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана

БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана

182
0
huuhdiin_emneleg
БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана
~БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана~

Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих барилгын ажил өнөөдөр эхэллээ.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж.

Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх тус эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр болсон юм.

Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа.

Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here