Нүүр хуудас Нийгэм БЗД-ийн онцгой комисс хуралдлаа

БЗД-ийн онцгой комисс хуралдлаа

843
0
БЗД-ийн онцгой комисс
БЗД-ийн онцгой комисс
Сүүлийн өдрүүдэд орсон их цаснаас шалтгаалан халтиргаа гулгаа үүсч, зарим газруудад тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бодисын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хуралдлаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал унтраах 35, 63 дугаар ангиуд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Түүнчлэн Замын цагдаагийн хэлтэс зургаан ээлжээр ажиллаж байгаа тухай мэдээллийг Онцгой комиссын хурлын үеэр онцолж байсан.

Өнөөдрийн байдлаар, дүүргийн 11,17, 20, 23, 28 дугаар хороо буюу Улиастай, Хонхор, Хужирбулан, Да Хүрээ, Гачуурт тосгонд  замын мөстөлт, халтиргаа гулгаа их байгаа тулд яаралтай цас мөсийг арилгаж, давс бодис цацахыг үүрэг болгов.

Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх газрын цас мөсийг цэвэрлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Мөн гудамж талбайн цасыг яаралтай цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох хэлтэс, албадад дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа даалгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here