Нүүр хуудас Нийгэм БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тоо 10 дахин өсчээ

БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тоо 10 дахин өсчээ

135
0

2015 оноос БНСУ визний нөхцлөө хөнгөвчлөн дансанд байршуулах мөнгөний хэмжээг 14 саяас 5 сая болгож бууруулсан нь хууль бусаар оршин суугчдын тоог эрс нэмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс ч гуравдугаар сарын1-нээс эхлэн хоёр сарын хугацаатай хууль бусаар оршин суугчдын өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа тус улсын ЭСЯ-аас мэдээлсэн юм.

2014 онд БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тоо 130 байсан бол 2015 онд 1.500 болон өсч, өнгөрөгч онд 2000 давсан нь тус улс визний журмаа чангатгахад хүргэсэн байна.

Тодруулбал, 2014 онд 130 орчим иргэн харлаж, 2015 онд энэ тоо огцом өсч 1,500 орчим болсон бол 2016 онд 2,000 орчим хүн харласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here