Нүүр хуудас Нийгэм БНСУ-руу 250 мянган төгрөгөөр нисээрэй.

БНСУ-руу 250 мянган төгрөгөөр нисээрэй.

200
0

“Z24”  компани байгуулагдсаныхаа гурван жилийн ойг тохиолдуулан үйлчлүүлэгч нартаа нэгэн гэнэтийн бэлгийг барьж буй талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тодруулбал, “Z24”  компани Солонгос улсын  “Easter Jet” нислэгийн компанитай хамтран  Монголоос БНСУ-руу 100 ам.доллар буюу 250 мянган төгрөгөөр нислэг хийх  хөнгөлөлттэй үйлчилгээг санал болгож байна.

Бүртгэл нь өнөөдрөөс эхэлж байна, агаарын хөлөг нь 180  зорчигч хүлээн авах боломжтой аж.  Нислэгийн хуваарийг танилцуулбал, ирэх  11-р сарын 10-нд Монголоос Солонгос улс руу ,11-р сарын 12-нд Солонгосоос Монгол руу нислэг хийнэ. Хөнгөлөлтийг хоёр талын нислэгт эдлэж бүрэн болно.

IT хариуцсан захирал П.Пүрэвбазар: “Манай z24.mn вебсайт болон апликейшнээр төлбөр төлөлт хийхэд төлбөрийн аюулгүй байдал 100% баталгаажсан. Мөн Z24 гар утасны апликейшний iOS болон Android хувилбар шинэчлэгдсэн байгаа. Зөвхөн онгоцны тийз гэлтгүй бүх л үйлчилгээнүүд онлайн хувилбарт шилжих хандлага улам бүр нэмэгдэж байгаа учраас бид ч мөн хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх, орон зай, цаг хугацааны хязгааргүйгээр үйлчилгээгээ хүргэх зорилгоор өөрсдийн веб сайт болон апликейшнийг байнга шинэчлэн, сайжруулсаар байгаа. Бид энэ сараас эхлэн “Low Cost Carrier” буюу хямд өртөгт нислэгийг санал болгож байгаа 80 орчим нислэгийн компаниудын тийзийг бичиж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатараас эхлэлтэй нислэг гэлтгүй, Ази, Европ, Америкийн хотуудаас эхлэлтэй нислэгийн тийзийг хамгийн хямдаар захиалах боломжтой болсон. Бид гадаадын сайтаас их үнэтэйгээр тийз захиалдаг шүү дээ. Захиалгынхаа дараа өдрөө өөрчлүүлж, буцаалт хийлгэх гэхээр олон сая хэрэглэгчидтэй сайтууд маань тэр болгон хариу өгч чаддаггүй. Тиймээс бид Монгол хэрэглэгчиддээ зориулан 24/7 цагаар z24 аппликейшнийг ашиглан оператортай холбогдох боломжийг бүрдүүлсэн” гэлээ.

БНСУ руу нисэх тийзийн үнэ 1 сая 200 мянга орчим байдаг бол, энэ удаа 70-80 хувиар хямд үнээр нислэг хийх ховор боломжийг z24 компани олгож байгаа юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here