Нүүр хуудас Нийгэм БНСУ-ын визний шинэ журам

БНСУ-ын визний шинэ журам

406
0

БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэх тул виз мэдүүлэгч иргэд дараах зүйлд анхаарал хандуулахыг хүсье.

-ВИЗНИЙ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ-

Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болж байгаа юм.

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстойг ЭСЯ-наас анхааруулж байна.

Визний төрөл: Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй гэсэн төрүүд байна.

Байнгын визгүй зорчигчийн хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд:

1. Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу

2. Өмнө нь байсан “Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.

-ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН, ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ИРГЭДЭД ХАМААРАХГҮЙ-

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.

Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.

-ЕВРОПЫН НАЙМАН УЛС БАЙСНЫГ ЕВРОПЫН 30 УЛС БОЛГОН НЭМЛЭЭ-

БНСУ-ын Засгийн газраас визжний журамдаа оруулсан бас нэг өөрчлөлт бол гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэхээр болж буй юм.

Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ. Түүнчлэн өмнө нь Европын найман улс байсныг Европын 30 улс болгон нэмж байна.

Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон гуравдагч улс руу явж буй хүнд хамаарна.

Уг Европын 30 улс нь: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар

Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй дөрвөн улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд) зөвхөн өөрийн болон гуравдагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.

-ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛ-

-Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн

-30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн

-Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн гуравдагч улсдаа гурав хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн

-Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал(В-2), 30 хоног

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here