Нүүр хуудас Нийгэм Боловсрол АУЗ Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно

АУЗ Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно

359
0
zohiolch_Purewdorj
АУЗ Д.Пүрэвдорж агсны нэрэмжит "Хөх үндэсний гал" яруу найргийн наадам болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам ирэх аравдугаар сарын 15-нд болно.

Үндэсний бахархал нэвт шингэсэн, үлэмж гэгээн хувь тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад дээрх наадмын зорилго оршино.

Бүтээлийг ирэх аравдугаар сарын 10 хүртэл [email protected] хаяг, МЗЭ-ийн байранд хүлээн авах аж.

Наадамд оролцох шүлгийн сэдэв нь:

1.Сумын наадам /найрагчийн сумын наадам шүлгийг санана уу. Хайр дурлалын сэдэвтэй/

2.Аймгийн наадам /найрагчийн “Эрээн уул” шүлгийг санана уу. Байгалийн сэдэвтэй/

3.Улсын наадам /Найрагчийн “Тусгаар тогтнол” гүр дуулалыг санана уу. Эх орны сэдэвтэй/ Эдгээр сэдэвт гурван шүлгийг бичиж ирүүлэх бөгөөд тусгай томилогдсон шүүгчийн баг 21 найрагчийг тодруулж, Д.Пүрэвдоржийн мэндэлсэн өдөр өрсөлдүүлнэ.

Нэгдүгээр байрт шалгарсан найрагч гурав, хоёрдугаар байрт шалгарсан нь хоёр, гуравдугаар байрт шалгарсан нь сая 500, дөрөв, тавдугаар байрт шалгарсан нь сая, 500 мянган төгрөг, өргөмжлөл гардана.

Зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын засаг даргын тамгын газар, тус сумын нутгийн зөвлөл “Дэндэвийн Пүрэвдорж” сан “Үй Цай” сургууль ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here