Нүүр хуудас Нийгэм Боловсрол Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүйн дүрэм батлагдана

Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүйн дүрэм батлагдана

213
0

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар болжээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас томилогдсон ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийн нөхцөл байдлыг судалж үзсэн юм. БСШУ-ы сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш захирагдана гэжээ. Энэ заалтаас үзэхэд ЕБС-ийн захирал, менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх ёс зүйн дүрэм хамаардаггүй бөгөөд суралцагчдаас хандив, төлбөр, хураамж авсан зэрэг ёс зүйн бусад зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй байгааг АТГ-ын ажлын хэсэг дүгнэсэн.

Тиймээс “Боловсролын удирдах ажилтан, албан хаагч, багшийн ёс зүйн код, хариуцлагын тогтолцооны механизм”-ыг боловсруулах, батлуулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, Ёс зүйн дүрэмд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны /захирал, эрхлэгч/ хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Энэ дагуу тус яамнаас бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар ажиллаж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here