Нүүр хуудас Нийгэм Боловсрол Нүүдэлчин монголчуудын төлбөрийн хэрэгслийн талаар өгүүлэх НОМ мэндэллээ

Нүүдэлчин монголчуудын төлбөрийн хэрэгслийн талаар өгүүлэх НОМ мэндэллээ

364
0
hudaldaanii-heregsel-nom
Нүүдэлчин монголчуудын төлбөрийн хэрэгслийн талаар өгүүлэх НОМ мэндэллээ

Монгол банкнаас санаачлан, эртний эдлэл, монголчуудын эд өлгийн соёлын дурсгалыг судлагч, цуглуулагч Ц.Батсайханы бүтээсэн

“Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос”, ”Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл” цуврал түүхийн бүтээл уншигчдын гарт очиж байна.

Эдгээр номд Монголын Их Эзэнт улсын үеэс өнөөг хүртэлх Монголчуудын худалдааны төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийн тухай өгүүлсэн бөгөөд түүхэн он дарааллаар нь холбогдох гэрэл зураг, түүхий эд өлгийн зүйлсийн хамт баримтат эх сурвалжид үндэслэгджээ.

Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага, Монгол банк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан бүтээж буй уг боть нь монголчуудын уламжлал, соёлын талаар шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгч, Монголын түүх соёлыг судлах, хамгаалах, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахад зориулагдаж байна.

Дөнгөж хэвлэгдсэн ботийг хүлээн авч, Монгол банкны зүгээс ном бүтээсэн уран бүтээлчдэд талархан илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here