Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Оюу толгой” компани МАЛЧИН ӨРХИЙН 218 оюутанд ТЭТГЭЛЭГ олгожээ

“Оюу толгой” компани МАЛЧИН ӨРХИЙН 218 оюутанд ТЭТГЭЛЭГ олгожээ

178
0
"Оюу толгой" компани МАЛЧИН ӨРХИЙН 218 оюутанд ТЭТГЭЛЭГ олгожээ
“Оюу толгой” компани МАЛЧИН ӨРХИЙН 218 оюутанд ТЭТГЭЛЭГ олгосон байна.

Тодруулбал “Оюу толгой” компани болон Ханбогд сумын Гурван талт зөвлөлөөс шалгуур хангасан 24 малчин өрхийн оюутан хүүхдүүдэд сургалтын тэтгэлгийг сурлагын амжилтыг нь харгалзан олгохоор болсон ба тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар Ханбогд сумын “Ханбогд хөгжлийн хэлхээ” ТББ ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Ханбогд сумаас нийтдээ давхардсан тоогоор 218 оюутан тэтгэлэг авсан байна.

Үндэслэл болон оюутанд тавигдсан ерөнхий шалгуурыг мэдээллийн журмаар доор орууллаа. Тэтгэлгээ гардаж авсан Монголын ирээдүй болсон оюутан залуусдаа баяр хүргэе! Бид эрдэм мэдлэг, ур чадвар үнэт зүйлс бүтээлцэнэ!

ХАНБОГД СУМЫН МАЛЧДЫН ОЮУТАН ХҮҮХДҮҮДЭД НИЙТИЙН НӨХӨН ОЛГОВРЫН ХҮРЭЭНД “СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР” –ийн зар

Үндэслэл:

Ханбогд сумын Гурван Талт Зөвлөлөөс малчдын гомдолыг барагдуулахаар тохирсон ажлын хүрээнд ОюуТолгой төслөөс тус сумын нийт малчин өрхөд учируулсан нөлөөллийг бууруулах зорилгоор дотоодын их дээд сургуульд доорх шалгуурыг ханган суралцаж буй малчин өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэгийг олгох юм.
2017 оны 5-р сарын 9-ний өдрийн байдлаар Ханбогд сумын малчин өрхөөр бүртгэлтэй байгаа өрх тус бүрээс уг хөтөлбөрийн шалгуурыг хангасан нэг хүүхэд энэхүү сургалтын тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэг нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр байх бөгөөд дор дурьдсан шалгуурыг бүрэн хангасан оюутан сургуулиа төгсөх хүртэл жил бүр дахин сунгагдах боломжтой юм.

Оюутанд тавигдсан ерөнхий шалгуур:

– Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх
– Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 1-р дамжаанд суралцахаар шалгарсан оюутны Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүнгийн голч 80%-аас дээш байх, 2 ба түүнээс дээш дамжаанд бакалаврын зэргээр суралцдаг оюутны сурлагын голч дүн 2.7 GPA дээш байх
– Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
– Тэтгэлэг олгох хөтөлбөрт хүсэлт гаргагч 2017.07.25 – 2017. 8.25 хүртэл Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төв дээр хүлээн авсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here