Нүүр хуудас Нийгэм Боловсрол СХДийн 67-дугаар сургууль СМАРТ ангитай боллоо

СХДийн 67-дугаар сургууль СМАРТ ангитай боллоо

145
0

Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль смарт ангитай боллоо. Тус ангид сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээнд зориулж 30 ширхэг таблет, нэг ширхэг ухаалаг самбарыг байршуулжээ. Сурагч болон багшийн таблетыг ухаалаг самбартай холбож өгсөн байна. Ингэснээр багш сурагчдын үйлдлийг хянах, сурагчид хичээлдээ сонирхолтой оролцох боломж бүрдэж байгаа аж.

Смарт анги нь 2017 оны 10-р сарын 01-ний өдөр нээлтээ хийж сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнгу мужийн Сан Ён сургуулийн тусламжаар байгуулагдсан тус ангид Солонгос улсын талаас 70,000 /Далан мянган/ долларын тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүн хандивласан байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуулиас 9,500,000 төгрөгийг ширээ сандал болон ангийн засвар тохижилтод зарцуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here