Нүүр хуудас Соёл урлаг Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Ц.Энхжин будаггүй байхдаа бүр сайхан охин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Ц.Энхжин будаггүй байхдаа бүр сайхан охин

1203
0
Зохиолч Б.Шүүдэрцэцэг
Зохиолч Б.Шүүдэрцэцэг
Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг биелшгүй мөрөөдлөө сэтгэл дотроо тээсээр, эцэстээ түүнийгээ зохиолоороо дамжуулан илэрхийлж, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.

Зохиолч бүсгүй хүүхэд ахуй наснаасаа л сансрын нисгэгч болохыг хүсч мөрөөддөг байжээ.  Тиймээс тэр хүсэл нь дотроос нь хатгаж, “Ану хатан” романаа бичихэд хүргэжээ. Нэг үгээр хэлбэл, хүсэл мөрөөдөл нь түүнд сэдэл төрүүлж, түүхэн домогт “Ану хатан” романыг бичихэд хүргэсэн байх нь.

Зохиолч сэтгүүлчид аливаад ул суурьтай ханддаг. Б.Шүүдэрцэцэг “Эх Дэлхийн Мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан бүсгүйн талаар ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Б.Шүүдэрцэцэг: Ц.Энхжин
Б.Шүүдэрцэцэг: Ц.Энхжин

Ингэхдээ

Монгол орныхоо хөрсний бохирдлыг бууруулах, эко жорлонг үндсэн хэрэглээ болгох, эх байгалиа хамгаалах төсөл хэрэгжүүлж байгаагаа ярьж байна. Нүүрний будаггүй, ганган даашинзгүй байхдаа бүр ч сайхан, энгийн атлаа нүд булаам охин юм.
Гуравхан хоногийн дараа ертөнцийн сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр алсыг зорих Энхжинг дэлхийн дээвэр Хималайн оргилд хөл тавьсан, МУГТ уулчин аав нь алхам бүрд нь дэмжиж явна. Уул уулсын тэргүүн их оргилд хөл тавьж чадсан хатан зоригт уулчин аавын охин дэлхийн гоо сайхны оргил, хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарахаар тэмүүлж явна.

Гоо бүсгүйн тэмцээн гэж зөвхөн царай зүс, бие бялдрын өрсөлдөөн байхаа хэдийн больж, орон орны бүсгүйчүүд оюун ухаан, үзэл санаагаараа өөрийгөө таниулж, хүмүүнлэгийн үйлсэд хүчээ өргөж, үндэстний соёл урлагаа олон улсад сурталчилдаг гэгээхэн арга хэмжээ болжээ!
Дэлхийн миссийн шилдэг 11-д шалгарсан А. Баярцэцэг мэт сүүлийн үеийн Монголын маань гоо бүсгүйчүүд хүчирхэг, оюунлаг, зорилготой, орчин цагийн манлайлагч охид гэдгээ харуулж чаддаг ч болж. Тэдний нэг нь Ц. Энхжин. Надтай уулзахдаа, явахаасаа өмнө охидын эрхийг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо өргөх хүсэлтэйгээ хэлж байсан. Хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрээрэй охин минь

хэмээсэн аж. Гоё сайхан төрх, гойд оюун ухаанаараа дэлхийд Монголыг таниулах Ц.Энхжинд танд өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here