Нүүр хуудас Нийгэм Боловсрол ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байна.

ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байна.

202
0
????????????????????????????????????

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөл 2017 оны 09 сарын 04-нд  ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэлсэн үгэндээ: “Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа” гэв

Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлнө” гэдгийг онцолсон юм.

Энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here