Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “iPhone” гар утас нь “Apple”-ийн нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг.

“iPhone” гар утас нь “Apple”-ийн нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг.

298
0

“Apple” компани  шинэ “iPhone” гар утсаа танилцуулах нээлтийн ажиллагааг 9-р сарын 12-нд хийхээр товлолоо. Тус компани “iPhone”-ийн гурван шинэ загвар, илүү өндөр чанартай “Apple TV”, мөн “LTE” сүлжээнд  холбогддог “Apple” бугуйн цагаа танилцуулах хүлээлттэй байгаа юм.

 Эх сурвалжийн мэдээлснээр “Apple” компани “iPhone 7” болон “7 Plus”-ийн шинэ загвар, бас сайжруулсан ган төмөр, шилээр хийсэн цоо шинэ загварын “iPhone”-ийг танилцуулах аж. Шинэ загварын “iPhone” гар утас нь нумарсан “OLED” дэлгэцтэй, түгжээ нь хүний нүүр царай таних 3D мэдрэгчээр тайлагддаг, “AR” дүрслэлтэй аппликэйшн дээр ажилладаг илүү сайн камертайгаас гадна “home” товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх системээр ажилладагаараа онцлог гэж эх сурвалж онцолжээ.

“iPhone” гар утас нь “Apple”-ийн нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг хамгийн гол бүтээгдэхүүн юм. Энэ оны эхний улирлын байдлаар тус компани ухаалаг гар утасны зах зээлийн 15 хувийг эзэлж буй бол “Samsung” компани 23 хувиар тэргүүлж байгаа талаар “IDC” судалгааны газраас мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here