Нүүр хуудас Нийгэм Боловсрол ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хамрагдсан 50 оюутан

ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хамрагдсан 50 оюутан

675
0

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4-р курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.

2007 оноос эхлэн 11 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит 2-4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”–т энэ онд өмнөх жилтэй адил шилдэг 50 оюутныг шалгарууллаа.

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг томилогдсон комисс шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр 2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 50 шилдэг сурагчдыг тодрууллаа. Шалгаруулалтыг явуулахдаа тухайн оюутны суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг харгалзаж, шалгаруулалтыг явууллаа. ХААН Банк Сан энэ оны 5-р сард “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжиж буй шилдэг 70 сурагчдад сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгосон билээ. Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1400  гаруй оюутанд 800 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here