Нүүр хуудас Нийгэм Боловсрол Хүүхдүүд дулаан, тохилог орчинд суралцаж эхэллээ

Хүүхдүүд дулаан, тохилог орчинд суралцаж эхэллээ

177
0

Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуульд амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны засварын ажлыг ‘’И Эс Мон’’ компани гэрээний дагуу хугацаандаа хийж гүйцэтгэж дуусав. Иймд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон Япон улсын Элчин сайдын яамны бусад төлөөлөгчид‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөрийн хэрэгжилттэй очиж танилцсан юм.

Дашрамд мэдээлэхэд 85 дугаар сургуульд уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 20 дугаар хорооны 850 орчим хүүхэд, багачууд дулаан сургууль, халаалттай байртай болж илүү ая тухтай, тохилог орчинд суралцаж эхлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here