Нүүр хуудас Нийгэм Боловсрол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д тэгш суралцах журам батлагдана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д тэгш суралцах журам батлагдана

127
0
Hogjliin_behsheeltei_huuhed
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д тэгш суралцах журам батлагдана

Жайка олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд сургалт зохиогдсон байна.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн олон улсын ангилал, үзүүлж буй дэмжлэг, тэдэнд тохирсон хэрэглэгдэхүүн бүрдүүлэх, боловсролд тэгш хамруулах дэлхийн чиг хандлага зэргийг ярилцжээ.

Ийнхүү сургалтад суусан мэргэжилтнүүд дараах саналыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн байна. Үүнд,

Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрт шинээр орсон ахуй заслын хичээлд хамрагдах сурагчдыг эрүүл мэндийн олон улсын ангилал буюу ICF-ээр үнэлгээ өгч ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллах талаар зөвлөмж гаргах

Тусгай сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгай сургуулийн сурагчийн эцэг эхчүүдийн харилцаа, хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулах,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш суралцуулах журмыг батлах,

ЕБС-иуд Хөгжүүлэн сургах төв байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг дэвшүүлжээ.

Манай улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here