Нүүр хуудас Спорт Ахмад тамирчид Чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцлоо

Ахмад тамирчид Чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцлоо

182
0
choloot_boh_ahmad_tamirchid
Ахмад тамирчид Чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцлоо

Чөлөөт бөхийн энэ оны ахмадын ДАШТ есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопье хотод болж өнгөрлөө.

Манай улсаас 20 тамирчин оролцож, 35-40, 41-45 , 46-50, 51-55, 56-60 насны ангилалд өрсөлдсөн байна. Ийнхүү манай тамирчид нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал тэмцээний сүүлийн өдөр 78 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Орхон аймгийн Хангарьд клубийн тамирчин Б.Содномпил, 130 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин, спортын мастер Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here