Нүүр хуудас Гадаад мэдээ Индонез улсыг цунами нөмөрч, 832 хүн амиа алдлаа!

Индонез улсыг цунами нөмөрч, 832 хүн амиа алдлаа!

100
0
Indonesia_tsunami
Индонез улсыг цунами нөмөрч, 832 хүн амиа алдлаа!

Байгалийн гамшиг хэмээх зүйл хэлж ирдэггүй. Өнгөрсөн Баасан гарагт Индонезын Сулавеси арлын Донгала хотод болсон 7.5 магнитудын газар хөдлөлтийн улмаас өнөөдөр зэргэлдээх Палу хотыг гурван метр өндөр цунами нөмөрчээ.

Цунамигийн улмаас амиа алдсан 832 иргэний цогцсыг гудамжинд бүтээж тавьсан бөгөөд халдварт өвчин дэгдэхээс сэргийлж заримыг нь оршуулах гэнэ. Эрлийн багийнхан одоогоор нурсан байшин, барилгаас амьд гарагчдыг авран хайх ажиллагаа явуулж байгаа юм.

Индонезын гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлж буйгаар 2.4 сая хүн гамшигт өртсөнөөс 17 мянга нь орон гэргүй болж, олон зуун хүн гэмтсэн байна.

Палу хотын Мутиара Сис Ал Жуфри нисэх онгоцны буудал гамшгийн улмаас 24 цаг хаагдаад байсан ч иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоол, цэвэр усаар хангах тусгай нислэг үйлдэх гэнэ.

Эх сурвалж: CNN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here