Нүүр хуудас Нийгэм Боловсрол Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

184
0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эко сургууль хөтөлбөр нь Байгаль орчны менежментийн систем ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.

Тэгвэл Эко сургууль хөтөлбөрийн сургалтыг “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” төрийн бус байгууллагаар дамжуулан 2 дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байна. Тус төрийн бус байгууллага нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн гишүүн бөгөөд Олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэгч үндэсний оператор байгууллага юм.

Түүнээс гадна 2017 онд Нийслэлийн 2 дүүрэг (Сонгино хайрхан, Баянзүрх), 11 аймгийн (Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Булган, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ) нийт 64 сургууль, 4 цэцэрлэг олон улсын эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд шинээр элссэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here