Нүүр хуудас Нийгэм Боловсрол Ямар ч хадаас ороогүй, угсардаг амьтны зохиомжтой номын тавиур бүтээжээ

Ямар ч хадаас ороогүй, угсардаг амьтны зохиомжтой номын тавиур бүтээжээ

1556
0

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын номууд бүхий олон улсын номын сангийн нээлт боллоо.

Тус номын сангийн нээлтэд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар оролцож их зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар багш, сурагчдад нээлттэй ярилцлага өрнүүлжээ. Тэрээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа тавьсан юм.

Олон улсын номын сангийн нээлтийн үеэр сурагчид их зохиолчийн бүтээлээр жүжигчилсэн тоглолт бэлтгэснээ толилуулсан байна. Номын сангийн нээлтэд зориулж “Глобал” сургуулийн сурагчид ямар ч хадаас ороогүй, угсардаг амьтны зохиомжтой араг хийц бүхий 3D номын тавиуриудыг бүтээснээ олон нийтэд танилцуулжээ. Зохион бүтээх, инженерчлэлийн шийдэл шаардсан энэхүү бүтээлүүдийг хийснээрээ сурагчид математик, геометр, физик, дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлүүдээс олж авсан мэдлэгээ бодит чадвар болгон батжуулж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байгаа нь давуу талтай ажээ. Энэ нь одоогоор Монголд нэвтрээгүй консруктор загварчлалын шинэ технологи юм байна. Сурагчдын урласан энэхүү бүтээл дэлхийн зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнээс дөрөв дахин хямд үнээр босч байгаа нь бизнесийн шинэ боломж болохыг харуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here